Мисс Б.Мөнхчимэг “Miss Tourism World 2019 Intercontinental Final” тэмцээнд оролцож байна

“Miss Tourism World 2019 Intercontinental Final” олон улсын миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн мисс Б. Мөнхчимэг оролцож байна. БНХАУ-ын Шанхай хотод 2018 оны арванхоёрдугаар сарын 19-нээс 2019 оны нэгдүгээр сарын 10 хооронд зохиогдох тэмцээнд 42 улсын миссүүд  өрсөлдөж байгаа аж.

Тэрбээр энэ сарын 19-ны өдөр “Miss Tourism World 2019 Intercontinental Final” тэмцээнд оролцохоор  Шанхай хотыг зорьсон юм.

Б.Мөнхчимэг нь Андра агентлагийн загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд “Шинэ монгол коосэн”-д суралцдаг, Япон хэлтэй, Төмөр хуур хөгжим тоглох, бүжиглэх авьяастай аж. Түүний гаргасан амжилтаас дурдвал энэ 2018 оны зургадугаар сард “Мисс Монголиа” холбооноос зохион байгуулсан Монголын гоо бүсгүйг шалгаруулах “Мисс Монголиа 2018” тэмцээний тэргүүн миссээр тодорч өнгөрсөн сард Япон Улсад зохиогдсон “Miss International- 2018” тэмцээнд амжилттай оролцсон билээ.Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд зохиогдсон “Гоёл-2019” наадмын тусгай байрын шагналыг хүртсэн юм.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …