Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийг удахгүй прокурорт шилжүүлнэ

 

Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Mongolia’s next top model-2” нэвтрүүлгийн оролцогч талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр”Ч амь нас хохирсон хэрэг дээр ноцтой баримтууд дэлгэгдлээ гэсэн цагдаагийн байгууллагын мэдээлэл хийж байсан зургийг ашиглан худал мэдээлэл цацагдсан. Талийгаач Ч амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан хэргийн газарт олдсон нотлох баримт эд зүйлүүд алдсан, алга болсон зүйл байхгүй. Хэрэг хуулийн хүрээнд прокурорын хяналтад шалгалтын ажиллагаа дуусах шатандаа явагдаж байна. Хэргийг удахгүй прокурорт шилжүүлнэ” гэв.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …