Богд хааны ордон музей гурван өдөр хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

Монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Богд хааны ордон музей арванхоёрдугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд тасалбарын үнэдээ хөнгөлөлт зарлажээ.

Эдгээр өдрүүдэд өндөр настан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад музейг үнэ төлбөргүй үзэх боломжийг олгож байгаа бөгөөд насанд хүрэгчид болон оюутны тасалбарт 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байна.

Дашрамд дуулгахад, арванхоёрдугаар сарын 29-ний бямба гаригт Богд хааны мэндэлсний 150 жилийн ойг угтаж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан “Богд-Хаан” тусгай үзэсгэлэнгийн нээлт, Төрийн туг мандуулах ёслолын ажиллагаанд оролцох боломжтой юм байна.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …