Оны шилдэг уран бүтээлчид энэ сарын 29-нд тодорно

 Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын дагуу 2018 оны шилдэг уран бүтээлчдэд нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт хүлээн авч дууссан байна.

   Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг  үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн байгууллагаас оны шилдэг уран бүтээлч шалгаруулах зорилгоор шилдэг найруулагч, шилдэг зураач, шилдэг жүжигчин, шилдэг дуучин, шилдэг хөгжимчин, шилдэг бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн долоон төрлөөр шалгаруулалтыг явуулдаг бөгөөд шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд тус бүр 3.0 сая төгрөгийн шагнал, “Мөнгөн мод” цомыг гардуулдаг уламжлалтай.

   2018 оны шилдэг уран бүтээлчид Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107-н жилийн ойн өдөр буюу 12-р сарын 29-нд Их тэнгэр цогцолборт шагналаа гардана.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …