Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Талст худалдааны төвтэй хамтран 10000 маск тараах аянг эхлүүллээ

Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Талст худалдааны төвтэй хамтран өчигдөр /2018.12.26/10000 маск тараах аянг эхлүүллээ.

10,000 маскийг утааны голомтод амьдарч буй Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан зэрэг дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд, замын цагдаа, ТҮК-ийн ажилтнуудад тараахаар болсон байна.

10,000 маскийг Талст худалдааны төвөөр үйлчлүүлсэн иргэдийн жил гаруйн хугацаанд хандивласан таван сая төгрөгөөр авчээ. Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 170-р цэцэрлэг, Баянгол дүүргийн 54-р сургууль, Эх нялхсын эрүүл мэндийн төв гэх мэт хамгийн их утаатай хэсгүүдээр тарааж эхэллээ.

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …