Төрийн ордонд МАНАН халууцаж, гадаа талбайд ард түмэн жиндэж байна

МАНАН бүлэглэл, “60 тэрбум”-ын гишүүд Төрийн ордонд эрх мэдлээ хамгаалж, олны тархи угаасан мэдээллээр халуу шатан сууна. Өндөр дээд сэнтий, зөөлөн дулаан суудлаа хамгаалахын төлөө хуралдаж, идэр есийн хүйтэнд жагсаж байгаа бээрсэн түмнээ цонхоор тохуурхан зогсоно. Гэтэл хөхөө өвлийн идэр хүйтэнд хөдсөн дээлтэй монголчууд шударга ёсыг тогтоохын төлөө эрүүл мэнд амьдрал ахуйгаа үл хайрхан жагсаж байна. Ард иргэд Монголын төрд бугшсан ёс бус зүйл, үүнийг гүйцэлдүүлэгч МАНАН бүлэглэлээс салахыг ямар их хүсэж байгааг өнөөдрийн жагсаалаас харж болно. Монголчууд эх орон, амьдрал, ирээдүй хойчийнхоо төлөө тэмцэж чаддаг ард түмэн гэдгээ харууллаа. Хэдийгээр МАНАН-гийнхан эрх мэдлээ хамгаалж, бээрсэн түмнээ Төрийн ордны цонхоор тохуурхан зогсож байгаа ч энэ тэмцлийн үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгааг жагсаалын уур амьсгалаас харж болно.

Н.Баатар

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …