Э.Уужимсэтгэл: Аавынхаа зөвлөснөөр гагнуурчин мэргэжлийг сонгосон

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол-Солонгосын хамтарсан политехникийн коллежийн оюутан, 18 настай гагнуурчин Эрдэнийн Уужимсэтгэлд “Шилдэг залуу ажилчин” шагналыг олголоо.

Э.Уужимсэтгэл шагнал гардаж авсныхаа дараа”Намайг урамшуулж дэмжиж байгаа бүх хүмүүст маш их баярлалаа. Цаашдаа улам хичээх болно. Мэргэжил эзэмшээд цаашдаа ирээдүйгээ бүтээх залуучуудыг хөтлөх болно.

Аавынхаа зөвлөснөөр гагнуурчин мэргэжлийг сонгосон. Ер нь эрэгтэй, эмэгтэй гэсэн мэргэжил байхгүй. Хүн өөрөө хичээж сурч чадах юм бол аливаа амжилтыг хэн ч гаргаж чадна. Гол нь өөртөө итгэлтэй, хичээл чармайлттай, шантрахгүй байх ёстой. Сургуулиа 2.5 жилээр төгсчихсөн. Сургуульдаа багшлахаар шийдсэн. Багш хүний бахархал шавьд байдаг. Би өөрийн мэддэг зүйлийг бусдад түгээхийг хүсч байгаа” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …