Японы мэргэжлийн сүмо бөхөөр барилдаж буй Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар энэ сарын 25-нд хэвлэлийн бага хурал зарлаж гэргийгээ танилцуулжээ. Түүний гэргийг Б.Сувд-Эрдэнэ гэдэг бөгөөд тэд хоёр охинтой аж.Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар энэ жил 30 настай, 2007 оны тавдугаар сард мэргэжлийн сүмод анх барилдаж эхэлжээ.Б.Сувд-Эрдэнэ долоон жилийн өмнө Япон улсад суралцахаар ирж, дөрвөн жилийн өмнө Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатартай танилцсан байна. Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар хуримын ёслолоо 2019 оны зургадугаар сард хийхээр төлөвлөжээ.
Б.Сувд-Эрдэнэ Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатарыг “Дэлхийн хамгийн зөөлөн аав. Цагаан цайлган. Түүнтэй хамт байхад би үргэлж аз жаргалтай байдаг. Нөхрийнхөө ар талыг бүрэн дааж, дэмжих болно” гэж хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ.