​ Дархан Уул аймагт Гэрлэх ёслолын өргөөний засвар хийгдэж байна

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон ажлын нэг нь гэрлэх ёслолын өргөө юм. Тиймээс энэ ажлыг эрчимжүүлэх хүрээнд Улсын болон аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан хотын соёл амралтын хүрээлэнгийн дэргэд байрлах Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт Гэрлэх ёслолын өргөөг байгуулахаар болжээ. Монгол ёс заншил хэв шинжийг агуулсан гэрлэх ёслолын өргөөг байгуулах ажил дотоод засал чимэглэлийг хийх шатандаа явагдаж байгаатай аймгийн Засаг дарга С.Насанбат өчигдөр танилцлаа.Барилгын дотоод заслын ажлыг бүрэн хийж гүйцэтгэхээс гадна гаднах автомашины зогсоолыг тэлэх, тус хэсгийн гаднах зам талбайг ч засаж шинэчлэх ажлыг хийх юм байна. Энэхүү ажил сар шинийн босгон дээр бүрэн дуусаж залуу хосууд аймагтаа хуримын ёслолоо хийх боломжтой болох ажээ.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …