Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар өнөөдөр /2018.12.27/ “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ.
Монгол Улсын Гавьяат жүжигчин М.Баярмагнайг шагналаа гардаж авсных нь дараа баярын сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр”Залуу хүнийг илүү их зүйлийг хийж бүтээгээрэй гэж төр засгаас минь үнэлж өгч байгаа гавьяа шагнал гэж бодож байна. Аав, ээж ханьдаа, үр хүүхэд, хамт олондоо баярлалаа. Маск продакшны хамт олон, хамтран зүтгэж байгаа Ж.Мөнхсайхан, П. Эрдэнэзаан хоёртоо баярлалаа гэж хэлмээр байна. Монголын ард түмэн минь шинэ оноо сайхан угтаарай”гэв.