Төрийн дээд одон медаль гардууллаа

 Нийслэлийн Төр захиргааны байрны  А танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гарган Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан нэр бүхий 80 гаруй иргэдийн шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч  Ж.Батбаясгалан нарын албаны хүмүүс гардуулан өглөө.

Шагнал гардан авсан иргэдэд хандан  НИТХ-ын дарга С.Амарсайхан баяр хүргэж хэлсэн үгэндээ “Юун түрүүнд төрийн дээд одон медалиар шагнагдсан иргэддээ угтан ирж буй 2019 оны баярын халуун мэндийг хүргэе. Он солигдох энэ мөчид та бид ажил хөдөлмөрөө үнэлж дүгнэж, амжилт бүтээлээ бататгадаг уламжлалтай билээ. Улс орныхоо хөгжил дэвшил, нийслэл  хотын ирээдүйн сайн сайнхны төлөө мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулж, хамт олон манлайлан ажиллаж, эрхэлж байгаа салбартаа  амжилт гарган төрийн хүндтэй өндөр дээд олон медалиар шагнуулж, хөдөлмөр зүтгэлээ бодитой үнэлүүлсэн Нийслэлийн иргэд та бүхэндээ ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …