“Өвдөгний үе хагас солих” мэс заслыг эх орондоо хийдэг боллоо

Өнгөрсөн 2018 оноос эхлэн ГССҮТ эмнэлэг Unicompartmental knee arthroplasty /UKA/ буюу өвдөгний үеийг хагас солих мэс заслыг амжилттай хийж эхэлжээ. Сүүлийн жилүүдэд өвдөгний үеэр өвдөх зовиуртай олон хүн эмнэлэгт хандах болжээ. Тэр дундаа өндөр настай хүний өвдөгний үенд яс ургах эмгэг. Энэ эмгэг нь дөрвөн үе шаттай явагддаг ба сүүлийн шатанд орвол өвдөгний үеийг бүрэн солих мэс засал хийдэг. Энэ эмгэгийн 90 орчим хувь нь өвдөгний үений дотор талын дарагдал, сөнөрөл, элэгдэлтэй холбоотойгоор үүсдэг. Дээрх мэс заслыг өвдөгний үений зөвхөн дотор урд хэсгийн дарагдал өөрчлөлтийн үед хийдэг юм байна.Энэхүү мэс засал нь жижиг зүслэгээр хийгддэг. Мэс заслын дараах өвдөлт, зовиур бага бөгөөд эргэн нөхөн сэргэх процесс хурдан. Өдөр тутмын хэвийн үйл ажиллагааны сэргэлт хурдан байдгаараа онцлогтой аж.
Мөн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн оношлуулж, шалгуур үзүүлэлтийг давсан бүхий л насны хүмүүст тус хагалгааг хийх болох юм байна. ГССҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Т.Мөнхсайхан, Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн эрхлэгч, их эмч Ж.Түмэн-Өлзий, ахлах зэрэгтэй гэмтлийн мэс заслын эмч Б.Баатаржав, гэмтлийн мэс заслын эмч С.Батсүх, мэс заслын сувилагч Б.Бямбацэцэг, мэдээгүйжүүлгийн сувилагч Ч.Уранчимэг нарын хамтарсан баг тус хагалгааг хийж байна.

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …