Гурван настай хүүхэд дарс ууж хордлогод оржээ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 01:30 цагт Баянгол Дүүргийн нэгдсэн эмнэлэгт гурван настай хүүхэд ухаангүй ирж хэвтэн эмчлүүлж байна гэсэн дуудлагыг эмнэлгээс цагдаагийн байгууллагад өгчээ.
Хэргийг тодруулбал иргэн Г, Л нарын хажуу айлынхаа хүний төрсөн өдрийг тэмдэглэх үедээ ууж байгаад орхисон улаан дарсны үлдэгдлийг гурван настай охин ууснаас болж хордлогод орж эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдсэн аж.

Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байгаагаар хүүхдийн хордлого тайлагдсан, биеийн байдал хэвийн болсон тул эмнэлгээс гаргасан байна.

Харин хүүхдийн ээж Л-ийг Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авжээ. Тус хуулийн 6.20 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Хүүхдийн бие мах бодит халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно“ гэж заасны дагуу хүүхдийн ээжийг 300,000 төгрөгөөр торгож, хууль зүйн зөвлөгөө өгсөн байна.Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас хүүхдийнхээ дэргэд баяр ёслолыг архи, согтууруулах ундаагүй тэмдэглэж байхыг уриалав.

Санал болгох мэдээ

Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс байгууллаа

Гадаад Улсад байгаа иргэдийн санал авах ажлыг удирдан зохион байгуулах Төв комиссын 2024 оны 01 …