Улсын драмын эрдмийн театр энэ сарын үзвэрийн хуваариа гаргажээ. Тодруулбал тус театрын уран бүтээлчид Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” эмгэнэлт драмын жүжиг, соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгийг тоглохоор болжээ.
Богд хаант Монгол, Барон Унгерны Монгол, Хувьсгалт Монгол гээд тусгаар тогтнолоо эрж тэмцсэн 5-н засаглалын үед Д.Нацагдоржийн тухай өгүүлэх эл жүжиг нь зохиолчийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн түүхэн өгүүлэмж бодол эргэцүүлэлийн уран бүтээл болно.
Гучин нэгхэн насыг насласан хэдий ч сэтгэл оюундаа байсан хязгааргүй их суу билэгт оюуны гайхамшигт их өв сангаа ирээдүй хойчдоо өвлүүлэн өгсөн түүнийг өнөө цагт бахархан мөнхжүүлэх жүжгийн голлох дүрүүдэд УДЭТ-ын залуу үеийн уран бүтээлчид тоглож байгаагаас Д.Нацагдоржид жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламын дүрийг жүжигчин Н.Баярмаа нар бүтээж байна.
Үзвэрийн хуваарь:
-Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр” эмгэнэлт драмын жүжиг
нэгдүгээр сарын 18-нд 19:00 цагт
нэгдүгээр сарын 19, 20-нд 18:00 цагт
-Ш.Гүрбазар “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжиг
нэгдүгээр сарын 23, 24-нд 19:00 цагт тус тус тоглоно.
Жүжгийн тасалбар нь суудлын зэрэглэлээсээ хамаарч 10, 15, 20, 25 мянган төгрөгийн үнэтэй байх аж.