Эргүүлийн цагдаа нар галаас гурван хүнийг аварчээ

Баянхонгор аймгийн цагдаагийн алба хаагчид гал түймрийн аюулаас гурван хүний амь насыг авран хамгаалсан байна. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 04.00 цагийн орчимд Баянхонгор сумын есдүгээр багт айлын гэр шатаж байжээ.

Үүнийг шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Замын цагдаагийн цагдаагийн ахлагч Э.Мөнгөнбагана, Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бадамсэрээжид нар харснаар галыг унтраан, дотор нь унтаж байсан 76 настай өндөр настан Х, түүний охин А, Э нарын амь насыг галын аюулаас аварсан байна.

Иргэн Ц: /Өндөр настны охин/ 

Шөнийн 04:00 цагийн орчимд гал гарч байхыг нь хоёр цагдаа хараад гэр дээр нь гарч галыг унтраан дотор нь унтаж байсан манай ээж /хэвтэрт байдаг/ болон миний төрсөн дүүгийн хоёр хүүхдийн амь насыг болон эд хөрөнгийг галд шатахаас аварсанд маш их баяртай байна гээд талархал илэрхийлжээ.

 

Санал болгох мэдээ

Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилтын ажлыг хийж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр …