Осолдсон иргэдийг галт тэргээр Улаанбаатарт авчирчээ

Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлд 45 зорчигчтой явж байсан “Юниверс” загварын автобус өчигдөр 06.00 цагийн орчим Замын-Үүд рүү орох төв хаалгыг мөргөж, ноцтой осол гаргасан. Ослын улмаас 37 хүн бэртэж гэмтсэн бол 60 настай эмэгтэй Я, автобусны жолооч 30 настай эрэгтэй Б нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж амиа алджээ.

Автобусанд зорчиж явсан 45 хүнийг тус сумын эмнэлэгт аваачиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Тэднээс биеийн байдал нь хэвийн зургаан иргэнийг эмнэлгээс гаргаж, биеийн байдал хүнд байгаа хоёр хүн тус эмнэлэгт эмчлүүлж байна.

Хөнгөн гэмтэлтэй 37 иргэнд анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлсний дараа галт тэргээр өнөөдөр 08.45 цагт Улаанбаатарт авчирчээ.

Онцгой байдлын ерөнхий газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисэх багийн бүрэлдэхүүний хамтарсан шуурхай ажлын хэсэг биеийн байдал хүнд байгаа хоёр иргэнийг Улаанбаатар хотод тээвэрлэн авчрахаар Зэвсэг хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргээр өнөөдөр 06.11 цагт Замын-Үүдийг зорьжээ. Тэднийг өнөөдөр Улаанбаатарт авчирч, ГССҮТ-д хэвтүүлэн эмчлэхээр болсон байна. Цагдаагийн байгууллага ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …