Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан 2019 оны нэгдүгээр сарын 9-нөөс хоёрдугаар сарын 8-ны өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүн болон лифт, цахилгаан, шингэрүүлсэн шатдаг хийн хангамжид шалгалт хийж эхэллээ.
Улсын байцаагчид дараах обьектуудад хяналт шалгалтыг явуулах аж.
Хэвийн боов, банш буузны үйлдвэрлэл, худалдаа
Сар шинийн баярын хүнсний өргөтгөсөн худалдаа, экспо, зах худалдааны төвүүд, ил задгай худалдаа эрхлэгчид
Золголтын арга хэмжээ зохион байгуулах ресторан, зоогийн газрууд,
Нийтийн эзэмшлийн гудамж талбай, зориулалтын бус ажлын байранд айраг, ууц өвчүү, сүү, сүүн бүтээгдэхүүн болон түүхий мах, махан бүтээгдэхүүн болон бусад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдаалж буй газрууд,
Олон нийтийн барилга байгууламжийн лифт ашиглалт, цахилгаан, шингэрүүлсэн шатдаг хийн хангамжид хяналт шалгалт хийнэ.
Иргэн та гомдол, санал, зөрчилтэй холбогдсон мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 24 цагийн туршид ажилладаг 70128012 дугаарын утсанд өгч болох бөгөөд харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст хандахыг зөвлөж байна.