Жүжигчин А.Мөнгөнзул Дакагийн кино наадмын шүүгчээр ажиллана

Дакагийн 17 дахь удаагийн олон улсын кино наадам энэ сарын 10-18-нд Бангладеш улсын Дака хотноо зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн кино наадмын “Spiritual Films Section”-ийн шүүгчээр Монгол Улсаас найруулагч, жүжигчин А.Мөнгөнзул албан ёсоор уригджээ.

Мөн найруулагч Д.Галбаярын бүтээл “Миний Нууц”, А.Төгсбаярын “Хүн Мод”, С.Бүжингийн “Сайн Аав” гэсэн Монгол кино “Cinema of the World Section” хэсэгт оролцож, дэлхийн 220 гаруй кино уран бүтээлтэй хамт олон улсын үзэгчдэд хүрэх юм байна.

 

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …