Хүний амь хөнөөсөн сэжигтнийг 24 цагийн дотор илрүүлжээ

Цагдаагийн байгууллагын 102 утсанд энэ сарын 6-ний өдрийн 23:00 цагийн орчимд “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гандангийн гудамжны үзүүрт хүн хэвтэж байна” гэсэн мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн цагдаа нар шалгалт явуулахад Төв аймгийн харьяат эрхэлсэн тодорхой ажилгүй 26 настай А гэгч нь гаднын нөлөөтэй нас барсан байжээ. Улмаар цагдаа нар шуурхай ажиллаж  хэргийг үйлдсэн сэжигтнийг 24 цагийн дотор саатуулжээ. Уг гэмт хэргийг үйлдсэн этгээд нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 13 дугаар гудамжинд оршин суудаг, 28 настай Е гэгч болох нь тогтоогдсон аж.

Тэрбээр хохирогчийн эд зүйлсийг дээрэмдэх зорилгоор хоолойг нь боомилж амь насыг нь хохироосон байна.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …