Спортыг дэмжих сан төсөл, хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлалаа

Спортыг дэмжих сан нь 2019 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/-ны Биеийн тамир, спортын бодлогын газар хоёрдугаар сарын 11-ны өдрийн 17.30 хүртэл хүлээн авна гэж зарласан байна.

Спортыг дэмжих санд дараах чиглэлийн төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хүлээн авна. Үүнд: Нийтийн биеийн тамир, хүн амын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ;

Өндөр зэрэглэлийн тамирчин, дасгалжуулагчийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх, хөгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;

Үндэсний спортын төрлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

Үндэсний хэмжээний тэмцээн, наадмын сэргээшийн эсрэг хяналтыг хэрэгжүүлэх, сэргээшийн эсрэг үйл ажиллагааны сургалт, сурталчилгааг зохион байгуулах.

Хаяг: Засгийн газрын III байр. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам. 201 тоот Утас: 267791

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …