Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Г.Элбэгсайхан ажлаа хүлээн авлаа

Засгийн газрын нэгдүгээр сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар Ганбатын Элбэгсайханыг Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайдаар томилсон билээ.

Г.Элбэгсайхан нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн салбарт 18 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтсийн дарга, газрын дарга, дэд дарга, Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан юм.

Засгийн газрын шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулан Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Г.Элбэгсайхан үүрэгт ажилдаа орлоо.

 

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …