Үсний хагнаас салах арга

Хэрэг болох зүйлс:
-Нунтаг арц
-Өөрийн хэрэглэдэг тэжээлийн тос

Бэлтгэх заавар:
1. Тэжээлийн тосноосоо 3-4 халбагыг аяганд хийнэ.
2. Арц 1-2 халбага
3. Хооронд нь маш сайтар холино.
4. Үсээ шампуниараа сайтар хөөсрүүлж угаан 5-10 минут байлгана. Дараа нь усаар зайлна. ( гүн цэвэрлэгдэнэ)
5. Бэлтгэсэн маскаа үсэндээ угнаас үзүүр хүртэл түрхэнэ.
6. Гарын өндгөөрөө зөөлөн массаж хийнэ.
7. 20-25 минут байлгана.
8. Бүлээн усаар маш сайтар зайлна.

Үр дүн нэг удаагийн бэлтгэсэн маскаар харагдана. Та бүр мөсөн хагнаасаа салахын тулд 7 хоногт 2 удаа маскаа бэлтгэн тавиарай.

https://www.facebook.com/www.ecobeautysalon.mn/

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …