Б.Махбалд холбогдох хэргийг баасан гаригт шүүнэ

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд халдсан хэрэг өнгөрөгч оны  наймдугаар сарын 9-ны өдөр гарсан. Уг хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорт өнгөрөгч оны арваннэгдүгээр сард  шилжүүлсэн.

Уг хэрэгт Б.Махбалаас гадна нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд түүнийг батлан даалтад гаргаж, Б.Махбалыг цагдан хорьсон хэвээр байна. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, шүүхэд хэргийг шилжүүлжээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр товлогдсон байна. Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хурлын товыг гаргах эсвэл хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсэхийг шийдвэрлэх юм.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …