Зодоон хийсэн хурандаа нарыг чөлөөлнө

 Баянмонгол хороололд цагдаагийн хурандаа нар хоорондоо зодолдож, нэгнээ гэмтээсэн хэрэг гарсан. Тодруулбал, нэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн хурандаа н.Ариунбат, нийслэлийн Цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн хурандаа н.Отгонжаргал нар согтуурсан байх үедээ хоорондоо маргалдан зодолдож, улмаар нэгнийхээ гэмтээсэн байна.

Тэдэнд ямар арга хэмжээ авах талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа С.Баатаржаваас тодруулахад “Зодоон хийсэн хурандаа нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлнө” гэлээ.

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …