Гахайн мах нийлүүлж буй цэгүүдээс дээж авахад 50 хувьд нь мялзан өвчин илэрчээ

Булган, Төв, Дундговь зэрг дөрвөн аймагт гахайн мялзан өвчин хурдацтайгаар тархаж байгаа учраас Улсын онцгой комисс өнөөдөр /2019.01.15/ хуралдлаа.
Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун“Улаанбаатар хотод гахайн мах нийлүүлж буй 74 цэг дээр дээж авч ажиллаж байна. Гурав хоногийн хугацаанд нийт 100 гаруй дээж авсан. Үүний 50 хувьд мялзан өвчний ДНХ илэрсэн. Зарим аж ахуй нэгжүүдийн хоолны үлдэгдлээс ч илэрсэн.

Улсын хэмжээнд 31 мянган гахай тоологдсон. Үүний 17 мянга нь нийслэлд бий. Одоогоор 130 аж ахуйн нэгжийн 17 мянган гахайг голомтын цэгт нь хориглолт тогтоож байна. Халдваргүйжүүлэлтийг хийнэ.Эхний ээлжид импортлогч 10 ААН-д түгээлтээ зогсоох мэдэгдэл хүргүүлж, агуулахыг нь лацадсан.Улаанбаатар хотын хэмжээнд агуулахад 300 тоннын нөөц, гар дээр тараагдсан 1,000 гаруй тоннын нөөц байна.Дээжийн хариу эерэг гарсан учраас Мал эмнэлгийн ерөнхий газраас устгал хийнэ. Үүнд манай байгууллага хяналт тавина” гэв.

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …