Б.Мөнхбаатар: Хот байгуулалт, төлөвлөлтийн олон ажил хийх бүтээн байгуулалтын шаардлагатай нүүр тулж байна

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон яамны нийт удирдлага, хамт олон шинээр томилогдсон дэд сайд Б.Мөнхбаатарыг энэ сарын 10-нд хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна.

Энэ үеэр сайд Х.Баделхан “Шинээр томилогдон ирж буй дэд сайд Б.Мөнхбаатар нь Нийслэлийн хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан орлогч даргаар ажиллаж бүтээн байгуулалтын олон төсөл хөтөлбөрүүдийг удирдан зохион байгуулсан. Уг салбарын ажил албыг сайн мэдэх, туршлагатай төрийн албан хаагч ирж байгаад баяртай байна” гэсэн юм.

Дэд сайд Б.Мөнхбаатар “Барилга, хот байгуулалтын яамыг би мэргэжлийн гэж үздэг. Хот байгуулалт, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтэц гэдэг бол маш том салбар юм. Цаашид бид хот байгуулалт, төлөвлөлтийн талаар олон ажил хийх бүтээн байгуулалтын шаардлагатай нүүр тулж байна. Иймээс миний зүгээс дэд бүтцийн салбарт ажиллаж байсны хувьд энэ салбарт хичээж ажиллах болно. Та бүхэнтэй хамтран ажиллах болсондоо таатай байна” гэв.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …