Шарын гол-Дархан чиглэлийн галт тэрэгний үйлчлэгчид жирэмсэн эмэгтэйг эх барьжээ

Галт тэргэнд энэ сарын 14-ний өдөр буюу өчигдөр шинэ хүн мэндэлжээ. Тодруулбал Шарын гол-Дархан чиглэлийн 603-р галт тэргэнд 27 настай зорчигч М.Номин-Эрдэнэ төрж, хүүтэй болсон байна. Хүүг вагоны үйлчлэгч Г.Энхтуул, Ц.Гансүх нар эсэн мэнд эх барьж авчээ.

Хүүхдийг эх барьсан галт тэрэгний үйлчлэгч Г.Энхтуул “ЗорчигчМ.Номин-Эрдэнийг жирэмсэн гэдгийг эхлээд мэдээгүй. Галт тэрэг Шарын голоос хөдөлсний дараа зорчигчдод цай тараагаад явж байтал нэг эмэгтэй ёолоод байсан. “Яасан миний дүү зүгээр үү” гэж асуутал жирэмсэн байсан. Тэгээд л сандарчихсан. “Яана аа яана аа” гээд л сандраад гүйгээд байсан. М.Номин-Эрдэнэ “Эгчээ би кесеров хагалгаагаар төрдөг юм аа” гэхээр нь “Эгч нь кесеров хагалгаа хийж чадахгүй. Гараараа л төрүүлье” гэсэн. Тэгээд хамтрагч Ц.Гансүхээ дуудаад гоц халдварт өвчний үед хэрэглэдэг ариутгасан цагаан хэрэглэлээ гаргуулсан. Ингээд наймдугаар купейг даавуугаар тусгаарлаад, нэг удалгүй 20:25 цагт хүүхдийг эх барьж авсан. М.Номин-Эрдэнэ өмнө нь хоёр охиноо кесеров хагалгаагаар төрүүлсэн юм билээ” хэмээн ярьжээ.

 

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …