Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хурал 30 минутын завсарлага авлаа

Нийслэлийн ИТХын ээлжит бус VI хуралдаан 85 хувийн ирцтэй хуралдаж байна. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилуулах, томуу, томуу төст өвчний тархалтын талаар мэдээллийг сонсох, хурлын зохион байгуулалт зэрэг асуудлыг хэлэлцэх товтой.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг нийслэлийн ИТХ дахь МАНын бүлгийн дарга Р.Дагва танилцуулсан юм. Нийслэлийн МАНын Тэргүүлэгчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нийслэлийн ИТХын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлж, МАНын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжсэн. Тус тогтоолыг нийслэлийн ИТХ дахь МАНын дарга Р.Дагва уншиж, танилцуулсан юм. Нийслэлийн ИТХын дарга С.Амарсайхан хотын даргад нэр дэвшиж буйтай холбогдуулан түүний санал болгосноор ээлжит бус VI хуралдааныг төлөөлөгч Б.Батнасан даргалан явуулж байна.

Хуралдааны үеэр нийслэлийн ИТХын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийн нэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид  дэвшүүлэв. Үүнтэй холбогдуулан МАНын бүлгийн дарга Р.Дагва 30 минутын завсарлага  авах хүсэлт гаргасныг хүлээн авлаа. Хуралдаан  30 минутын дараа үргэлжилнэ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …