С.Баярцогтыг нэг сар цагдан хорихоор боллоо

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр сангийн сайд асан С.Баярцогтыг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал боллоо. Шүүхээс С.Баярцогтыг нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах шийдвэр гаргажээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас“Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, С.Баярцогтыг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн” гэж мэдээллээ.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …