З.Хүрэлсүх: Талийгаач Т.Гомбосүрэн 60 тэрбумын хэрэгтэй холбоогүй

Зам Тээврийн хөгжлийн яаманд 2018 оны наймдугаар сарын 9-ны өдөр хүн амины онц ноцтой хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэрэг явдлын дараа талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийж хууль шүүхийн байгууллагад итгэл алдарч байгаа талаар мэдээлсэн байдаг. Харамсалтай нь талийгаачийн аав Р.Төмөрхуяг 2019.01.01-ны өдөр өвчний улмаас таалал төгссөн.

Энэ талаар талийгаач Т.Гомбосүрэнгийн өмгөөлөгч З.Хүрэлсүх хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Р.Төмөрхуяг гуай хүүгээ алдсанаас хойш сэтгэл санааны гүн хямралд орж, ходоодны хорт хавдар өвчнөөр шаналсаар бурхны оронд одлоо. Тэрбээр хүүгийнхээ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн төлөө сэтгэл зовниж байсан.  Т.Гомбосүрэн агсныг 60 тэрбумтай холбоотой, албан өрөөндөө их хэмжээний бэлэн мөнгө тоолж байгаа гэх утгатай бичлэгийг сошиалд тараасан нь сэтгэл санаанд нь маш хүндээр туссан. Б.Махбалын ялыг хөнгөлүүлэхийн төлөө нөлөө бүхий улс төрийн бүлэглэл хэвлэл, мэдээлэл, мөнгөний хүчээр далайцтай дайрч байна. Бичлэг дээр гарч байгаа өрөө нь талийгаачийг 2015 онд өмгөөлөгчөөр ажиллаж байх үед оффист нь хийгдсэн бичлэг байдаг. Энэ  нууц биш ил бичлэг. Хоёр компанийн хооронд хийгдсэн бизнесийн хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ хэлцлийг өмгөөлөгчийн хувиар зөвлөгөө өгч түүний дэргэд талууд мөнгө төгрөгөө хүлээлцсэн үйл явдал. Талийгаачид ямар нэгэн уул уурхайн лиценз байгаагүй. Зарсан зүйлгүй. Энэ гэрээтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэжээ.

Тэрбээр мөн бичлэгт гарах өрөө нь Зам тээврийн яамны өрөө биш, талийгаачийг ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаатай нь холбогдолгүй гэдгийг Зам тээврийн яамны албаны эх сурвалж баталсан байна.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …