Амиа алдсан цагдаагийн ахлагчийн гэр бүлд 2 өрөө байр өгчээ

Цагдаагийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд “Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын 2-р ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтад орж,нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Нээлтэд Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Цагдаагийн Ерөнхий Газрын Санхүү ажахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, “ЦЭЭБ” ХХК-ийн ерөнхий захирал П.Энхтайван нарын албаны хүмүүс, цагдаагийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн оролцлоо.

Алба хаагч нарт шинэ байрных нь түлхүүрийг Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав нар гардуулан өгч баяр хүргэн, аз жаргал хүсэн ерөөсөн юм.

Мөн энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас шийдвэрлэн, “ЦЭЭБ” ХХКомпаны дэмжлэгтэйгээр албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Эргүүл хамгаалалтын газрын Шүүх шүүхийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн алба хаагч, 1-13 насны дөрвөн хүүхдийн аав асан цагдаагийн ахлагч С.Мягмарсэнгээгийн гэргий, үр хүүхдүүдэд 2 өрөө байр, шинэ оны бэлэг гардуулав.

Барилгын ажлын хэсгийг Цагдаагийн Ерөнхий Газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар ахалж, гүйцэтгэгчээр цагдаагийн алба хаагчдын “Цагдаа хотхон 1, 2”, “Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын 1-р ээлжийн орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан туршлагатай “ЦЭЭБ” ХХК ажилласан юм.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …