Наадмын нээлт, хаалтын найруулагчийн сонгон шалгаруулалт  зарлагдлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулах зорилгоор төслийн багтай гэрээ байгуулах саналыг хүлээн авч эхэлжээ. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол, баярын хүндэтгэлийн тоглолт, үдшийн цэнгүүн зохион байгуулах найруулагчийг сонгон шалгаруулна гэсэн үг.

Сонгон шалгаруулалтын хүрээнд,

-Хүндэтгэлийн концертыг 2019 оны долдугаар сарын 10-ны өдөр хоёр удаа Соёлын төв өргөөнд зохион байгуулах,

-Баяр наадмын нээлтийн үдшийн цэнгүүнийг 2019 оны долдугаар сарын 10-ны өдрийн үдэш цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах ,

-Наадмын төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний соёл, урлагийн тоглолт 2019 оны долдугаар сарын 11-ний өдрийн нээлт, 2019 оны долдугаар сарын 12-ны өдрийн наадмын хаалт төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах найруулагч тэргүүтэй уран бүтээлчдийн багийг тодруулах аж.

Саналаа ирүүлж буй төслийн баг нь уг арга хэмжээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлэх бөгөөд төслийн бичиг баримт, нэмэлт мэдээллийг доорх хаягаас авна уу!

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/1 Засгийн газрын II байр-130 тоот Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газар.

Холбоо барих: 51-264946

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …