Ирэх амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Сар шинийн баярыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 26,27-нд зохион байгуулна.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсийг цэвэрлэж, иргэдийн ажиллах, амьдрах таатай орчинг бүрдүүлэх юм.

Аж ахуй нэгж байгууллага ойр орчны 50 метр газар, сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын цас мөс, хог хаягдлыг цэвэрлэж, үерийн хамгаалалт, барилга байгууламж, ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэх юм. Цэвэрлэгээнд дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт тавих тул иргэдийг их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг тус дүүрэг уриаллаа.

Санал болгох мэдээ

НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026–2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай …