Дэлхийн банкны санхүүжилтээр “Xөдөө аж ахуйн маркетинг, өрсөлдөх чадвар” төслийг хэрэгжүүлэхээр боллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Дэлхийн банкны “Xөдөө аж ахуйн маркетинг, өрсөлдөх чадвар” төслийн багийн ахлагч, тус банкны агробизнесийн салбарын ахлах мэргэжилтэн Сита Мачандраа тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр(2019.01.21) хүлээн авч уулзлаа.

Мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийн бүтээмж, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, борлуулалтыг дэмжих замаар хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготой “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийг 2013-2017 онд Дэлхийн банкны 11 сая ам.долларын буцалтгүй тусламжаар манай улсын 5 аймгийн 15 суманд амжилттай хэрэгжүүлсэн байдаг.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс уг төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлтээ Сангийн яамаар дамжуулан Дэлхийн банкинд уламжилсан юм. Хүсэлтийн дагуу Монгол Улсын Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх талаар судалж үзээд, дээр дурдсан төслийг “Xөдөө аж ахуйн маркетинг, өрсөлдөх чадвар” нэртэйгээр үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо.

Одоогийн байдлаар “Монгол мал”, “Малын эрүүл мэнд”, “Үйлдвэржилт 21:100” зэрэг үндэсний хөтөлбөрийг дэмжих зорилгоор 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох тухай төслийн анхан шатны баримт бичгийг ХХААХҮЯ, Дэлхийн банк хамтран боловсруулаад байна.

Уулзалтаар төслийн зорилго, хэрэгжүүлэх хэлбэр, хугацааны талаар харилцан санал солилцож, амжилттай хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллах болно гэдгээ талууд илэрхийлэв.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …