“Онцгой Жаргалант” сувилал цахим системийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилал нь үйл ажиллагаандаа эрүүл мэндийн цахим системийг нэвтрүүлж Монгол Улсад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг сувиллуудаас анхдагч нь боллоо.

Эрүүл мэндийг цахим системийг нэвтрүүлснээр сувилуулагчдын өвчний түүх, эмчилгээ, шинжилгээ зэрэг мэдээллийг оруулан цахим мэдээллийн санг бүрдүүлэх, сувиллын захиалга болон эмчийн үзлэгийг  цахимаар хийх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Ингэснээр сувилалд хэвтэн эмчлүүлэх гэж байгаа алба хаагч, иргэдийн оочер дараалал буурч, эмч, сувилагч нарын ажлын ачааллыг бууруулах зэрэг давуу талыг бий болгоод байна гэж ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвөөс мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026–2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай …