Сонгуулийн бүртгэл дуусч байгаатай холбогдуулан видео хурал хийв

8e4fd5952509f607big Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад оронд суугаа иргэдийн санал авах бүртгэл өнөөдөр /5 дугаар сарын 29/ дуусахтай  холбогдуулан уг ажлыг зохион байгуулах комисс өчигдөр ээлжит цахим уулзалтыг (видео конференц) ГХЯ-нд зохион байгуулж, Гадаад харилцааны сайд Л.Болд оролцон ажлын үйл явцтай танилцлаа.  Тэрбээр гадаадад суугаа иргэдийн бүртгэлийн явцын талаарх салбар комиссуудын мэдээллийг сонсож, бүртгэл дуусах шатандаа орж байгааг анхааруулан үлдсэн хугацаанд бүртгэлээ шаргуу үргэлжлүүлэхийн зэрэгцээ санал хураалтын явцыг олон нийтэд нээлттэй мэдээлэх, интернэтээр шууд дамжуулах бололцоог бүрдүүлэхийг зөвлөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад гадаадад суугаа иргэдийн бүртгэл тухайн орны цагаар 5 дугаар сарын 29-ний 18.00 цаг хүртэл үргэлжилнэ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

эх сурвалж: засаг.мн

Санал болгох мэдээ

Эрлийз бага насанд МУ-ын Алдарт уяач Н.Хүрлээгийн хээр даага түрүүллээ

  Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадмын эрлийз бага насанд 65 хурдан дааганы …