Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 6.4 хувийг эзэлж байна

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 28-ны байдлаар, амбулаторийн 69.773 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4500 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 6.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 1.0 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар нэмэгдсэн байна.

Нийт өвчлөгсдийн 33.5 хувийг 0-1 нас, 25.2 хувийг 2-4, 14.6 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 887 дуудлага ирснээс 42.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” ажлын өдрүүдэд уртгасан цагаар 17:00-22:00 цаг хүртэл, ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл, бямба гарагт Өрхийн эрүүл мэндийн төвүүд 08:30-19:00 цаг хүртэл ажиллаж байна.

Мөн иргэд дүүргийн эрүүл мэндийн төвийн зөвлөгөө өгөх утсаар дамжуулан хүүхдийн мэргэжлийн эмчээс томуу, томуу төст өвчний зөвлөмж, мэдээллийг авах боломжтой юм.

 

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …