Авлигын индексээр Монгол Улс 93 дугаарт эрэмбэлэгджээ

“Транспаренси Интернэшнл” байгууллага өнөөдөр Дэлхийн 2018 оны авлигын төсөөллийн индексийг зарлалаа. Авлигын индексийн судалгаанд 180 орныг хамруулсан бөгөөд авлигыг 13 эх сурвалжаар тодорхойлсон байна.

Хамгийн өндөр оноотой орнуудын тоонд Дани улс 88 оноо авснаар нэгдүгээрт орсон  ба Шинэ Зеланд улс 87 оноогоор хоёрдугаарт оржээ. Харин 10-13 оноогоор Сомали, Сири, Өмнөд Судан сүүлийн байранд жагссан байна.

Монгол Улсын Авлигын индексийг танилцуулж байна. Тухайлбал:
2012 онд 36 оноотой,
2013 онд 38 оноотой,
2014 онд 39 оноотой,
2015 онд 39 оноотой 72 байранд,
2016 онд 38 оноотой 87 байранд,
2017 онд 36 оноотой 103 байранд жагссан.
Харин 2018 онд 37 оноотойгоор 93-т эрэмбэлэгджээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад нэг оноогоор илүү үзүүлэлт бөгөөд 10 байр урагшилсан аж.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …