Дэлхий даяар 175 сая хүн евротой уясан мөнгөн тэмдэгт хэрэглэдгийн дотор Африкийн 150 сая хүн орно. Евро нь дэлхийд валютын нөөц, арилжаалагддаг хэмжээгээрээ америк долларын дараа хоёрт л ордог. (2008 оны 11 дүгээр сарын байдлаар). Нийт 751 тэрбум гаруй евро эргэлтэд байдаг бөгөөд дэлхий дээр эргэлтэд байгаа бэлэн мөнгөний үнэлэмжийн хэмжээгээр америк долларыг гүйцчээ.ОУВС-гийн 2008 оны тооцоогоор мөнгөн тэмдэгтүүд дотроо Еврогийн бүс ДНБ, худалдан авах чадавхиар хоёрдахь том эдийн засаг болсон. Евро нэрийг албан ёсоор 1995 оны 12 дугаар сарын 16-нд хэрэглэх болов.
Евро 1999 оны 1 дүгээр сарын 1-нээс дэлхийн санхүүгийн зах зээлд бүртгэлийн мөнгөн тэмдэгтээр нэвтэрч, хуучин ECU-г 1:1 харьцаагаар халжээ. Еврогийн зоос болон цаасан дэвсгэртүүд 2002 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн гүйлгээнд гарсан.