НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Нийслэлийн ИТХын төлөөлөгч Б.Отгонсүх өөрийн сонгогдсон тойрог болох Сонгинохайрхан дүүргийн XXI, XXII, XXXII хорооны 300 ахмадад уламжлал ёсоороо айсуй ирж буй сар шинийн баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэв.

Дээрх алслагдсан хороодын хувьд цэцэрлэг, сургуулийн хүртээмж тааруу, оршин суугчид эмнэлгийн болон төрийн үйлчилгээг түргэн шуурхай авахад чирэгдэлтэй. Мөн улсын эдийн засгийн нөхцөл байдлаас улбаалан ажилгүй оршин суугчдынх нь тоо жилээс жилд нэмэгдэж буй зэрэг тулгамдсан олон асуудалтай талаар ахмадууд ярив. Гэхдээ нийслэлийн ИТХын төлөөлөгч Б.Отгонсүх тойргийнхоо иргэдийн санал, хүсэлтийг тогтмол хүлээн авч, шийдвэрлүүлэхээр хороо, дүүрэг, цаашлаад нийслэлийн удирдлагад уламжилдаг тул эхнээсээ шийдэгдэж байгааг онцолсон. Тухайлбал, өнгөрсөн онд хоёр хороонд шинээр цэцэрлэг бариулж, ашиглалтад оруулжээ. Өнөө жил үлдсэн нэг хороонд цэцэрлэг бариулахаар холбогдох албаныханд уламжилжээ.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …