Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ

МАНын Удирдах зөвлөл дөнгөж сая Төрийн ордонд хуралдлаа. Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын дараагийн даргад хэнийг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ. МАНын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс УИХ-ын даргад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлснийг дэмжжээ. Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу МАНын бүлэг хуралдаж, дараа нь УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ.

 Г.Занданшатарын намтар

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,
1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2012 онд Гадаад харилцааны сайд
2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
ШАГНАЛ
2004 онд “Санхүү Банкны тэргүүний ажилтан”
2006 онд “Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан”
2009 онд “Алтангадас” одон
2011 онд “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд”
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …