Хүүхдийн ордны багш С.Ганчимэгт талархал илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Ховд аймгийн Мянгад сумын уугуул, Баянгол дүүргийн IX хорооны иргэн Д.Батсуурийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна. Шагналыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин гардуулж баяр хүргэв.

Мөн Монголын Хүүхдийн ордны багш, Монгол Улсын гавьяат багш С.Ганчимэгт талархал илэрхийллээ. Багш С.Ганчимэг өнгөрсөн онд Улаанбаатар хотод болсон “Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын нээлтийн тайзнаа Ази, Номхон далайн улс орнуудын хүүхэд, залуучуудын дуу хоолойг төлөөлсөн “Бид нэг дэлхий” хүүхдийн дууны найрал дууны тоглолтыг удирдсан юм.

 

 

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …