Эргүүлийн алба хаагчид хоёр хүний амь аварчээ

Эргүүлийн алба хаагчид хоёр хүний амь аварчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн хэлтсийн алба хаагчид 2019 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 19.00 цагийн орчимд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хоёр иргэний амь насыг хамгаалж ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Мөн Өвөрхангай аймгийн хэмжээнд “Архидалтгүй-Өвөрхангай” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж буй юм. Энэ хүрээнд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …