Жүжигчин Д.Ганцэцэг эрх зүйч мэргэжилтэй боллоо

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Ганцэцэг хонхны баяраа тэмдэглэж байна. Тэрбээр Отгонтэнгэр Их Сургуулийг эрх зүйч мэргэжлээр онц дүнтэй төгсөж өнөөдөр ромбо, дипломоо гардан авчээ.

Авьяаслаг жүжигчин Д.Ганцэцэг Соёл Урлагийн Их сургуулийн кино драмын ангийг 2000 онд дүүргэсэн байдаг. Түүнээс хойш Улсын Драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллах болсон юм.

Харин 2013 оноос эхлэн театрын урлаг гэхээсээ илүүтэйгээр дэлгэцийн уран бүтээлд хүч үзэх болсон. Тэрбээр “Хувьсгал” продакшны дэлгэцийн анхны бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны киноны зохиолыг бичсэн уран бүтээлч билээ.

Тэгвэл “Алаг нүдэн” МУСТА Д.Ганцэцэг жүжигчин А.Ганчимэгтэй хамтран хийсэн дэлгэцийн бүрэн хэмжээний шинэ уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэхээр ажиллаж байгаа аж.

Шинэхэн уран бүтээлийн зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичиж, найруулагчаар нь Д.Ганцэцэг ажиллажээ. Хоёр уран бүтээлч шинэ бүтээлийнхээ зураг авалтыг 2018 оны наймдугаар сард эхэлж, 2019 оны 2-р сарын 2-нд киноныхоо сүүлийн зураг авалтаа хийсэн юм.

Тэдний анхны бие даасан дэлгэцийн бүрэн хэмжээний уран сайхны киноны гол дүрд МУСТА А. Ганчимэг, жүжигчин, найруулагч Б. Тамир, жүжигчин Д.Ганцэцэгийн бага хүү тогложээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …