МУГЖ С.Батсүх, СТА Т.Дэлгэрмөрөн нарын хамтарсан “Тархи зүрх” тоглолт болно

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх, түүний шавь Б.Бат-Энэрэл нар “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтарсан тоглолт хийхээр бэлтгэлдээ оржээ. Тодруулбал, тэд ирэх гуравдугаар сарын 3, 4-нд “Тархи зүрх” уран бүтээлийн цэнгүүн хийх юм байна.

МУГЖ дуучин С.Батсүхийн “Завхан гол”, “Орчлонг хайрлаарай” , дуучин Т.Дэлгэрмөрөнгийн “Наян булаг”, “Ханийн жаргал” зэрэг дуунууд дуунд дуртай Монгол түмний амандаа чихэр мэт хүлхдэг уран бүтээлүүд юм. Тэгвэл уран бүтээлчид маань тоглолтдоо зориулж хамтран шинэ уран бүтээл туурвиж байгаа бөгөөд тэд тоглолтоо үзүүштэй, сонсууштай. сюрприз дүүрэн байна гэдгийг амлаж байгаа аж.

            Ухаан байгаад сэтгэл үгүй бол амьдрал төгс болох билүү, Тархи байгаа зүрх үгүй бол төгс мэдрэмж төрөх билүү хэмээх утга бүхий “Тархи Зүрх” тоглолтод МУГЖ ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ,  бяцхан дуучин Б.Бат-Энэрэл  нар уран бүтээлүүдээрээ оролцох юм байна.

“Тархи Зүрх” уран бүтээлийн хамтарсан тоглолт 3 дугаар сарын 3,4-нд UB паласын концертын их танхимд 19.00 цагт тоглогдох юм байна.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …