Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийг прокурорт буцаажээ

Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг “Амгалан” дулааны станцыг өргөтгөсөн Хятадын “Чайна машинери, инженеринг” компанид татварын хөнгөлөлт үзүүлж, улсад хохирол учруулсан үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж, хэргийг өнгөрөгч 2018 оны арваннэгдүгээр сард шүүхэд шилжүүлсэн билээ.

Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2019.02.18/ өдөр товлогдож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ. Тодруулбал, шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн буцаасан байна.

 

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …