Гэмтлийн улмаас цахилгаангүй болсон  гурван аймгийг эрчим хүчинд холбожээ

Энэ сарын 18-ны 19:00 цагийн орчимд “Булган” дэд станцад 110 кВ-н Мөрөн агаарын шугам тасарч, Төвийн бүсийн нэгдсэн системээс “Тайшир” усан цахилгаан станц салгагджээ. 

Үүний улмаас Хөвсгөл, Завхан аймаг хүчдэлгүй болсон байна. “Тайшир” Усан Цахилгаан Станц /УЦС/-аас Говь-Алтай аймгийн төвийн хэрэглэгчдийг эрчим хүчээр хангаж байв.

110 кВ-н Мөрөн агаарын шугамд фазын хүчдлийг шалгахад газардлагын хамгаалалтаар тасарсан байсан тул Булган-Мөрөнгийн агаарын шугамд Эрчим хүний салбарын ажилтнууд хоёр талаас нь үзлэг хийж засварлалаа.

Ингээд 20:45 цагт “Тайшир” дэд станцаас 35 кВ-н Улиастай агаарын шугамыг залгаж Улиастай хотын онцгой хэрэглэгчдийн эрчим хүчийг холбосон.

03:23 цагт Хөвсгөл аймагт, 03:29 цагт 110 кВ-н Мөрөн-Тэлмэн агаарын шугамыг залгаж Завхан аймагт тус тус хүчдэл өгөв.

Харин 04:35 цагт Тайшир УЦС-ыг Төвийн бүсийн нэгдсэн системтэй зэрэгцээ ажиллагаанд орууллаа гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …