“Хүүш Дамдин” нэг сая төгрөгийн эзэн боллоо

Шведийн “Eccho Rights” компанийн албан ёсны эрхтэйгээр Боловсрол телевизийн бэлтгэн хүргэж буй “3 сая инээд” шоу нэвтрүүлэг 2-р сарын 10-наас эхлэн ням гараг бүр үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Үзэгчдийн дунд хүлээлт ихтэй байсан нэвтрүүлгийн эхний дугаараас л гурван сая төгрөгийн ялагч тодорсон нь тун сонирхолтой байв. Тус шоунд багаар болон ганцаарчилсан элэглэл, стэнд ап комеди төрлийн үзүүлбэрүүд орсон бөгөөд эхний дугаарт жүжигчин МУГЖ М.Баярмагнай, МУСТА Д.Баттөмөр нарыг таван үеийн турш инээлгэж чадсанаар оролцогч Д.Бямбахүү гурван сая төгрөгийн эзэн болсон юм.

Харин нэвтрүүлгийн хоёр дахь дугаарт оролцогч С.Сүхбаатар хөгжилтэй яриа, Хүүш Дамдин дуугаар үзэгчдийг хөгжөөж нэг сая төгрөг хожлоо.

Шоу нэвтрүүлгийн бүртгэл үргэлжилсээр байгаа бөгөөд оролцохыг хүсвэл онлайнаар болон өөрийн биеэр телевизийн байранд очиж бүртгүүлэх боломжтой аж.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …