Б.Индра охины “Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд” ном худалдаанд гарч эхэллээ

Монгол НD телевизийн “Шарк танк” нэвтрүүлгийн хоёр дахь цувралд оролцсон 10 настай Б.Индра охин“Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд” номоо танилцуулж шаркуудаас 25 сая төгрөгийн санхүүжилт авсан билээ. Тэгвэл 10 настай Б.Индра охин “Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд” номоо худалдаанд гаргаж эхэлжээ.

Б.Индра охины “Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд”цуврал ном Брикхаус тоглоомын дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа аж.

Авьяаслаг охин “Шарк танк” нэвтрүүлэгт “Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд” бяцхан номоо танилцуулж шаркуудаас 5.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хүссэн юм. Харин шаркууд хөдөлмөрч охины авьяас, зүтгэлийг үнэлж бүгд таван сая төгрөг хөрөнгө оруулалт оруулсан билээ.

Б.Индра нэгдүгээр сургуулийн 5Г ангид сурдаг бөгөөд гурван жилийн өмнөөс өөрөө бяцхан ном бичиж, ээжээрээ зураг зуруулан худалдаанд гаргаж, үеийнхнээ манлайлан, бүтээлээ туурвиж эхэлжээ.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …