Монголын циркчид “Festival Internacional del Circ Elephant d’Or” тэмцээний цомыг хүртлээ

Монголын үндэсний циркийн жүжигчид өчигдөр /2019.02.19/ Испани улсын Жироно хотноо зохион байгуулсан “Festival Internacional del Circ Elephant d’Or” циркчдийн тэмцээний  алтан цомын хүртжээ.

Продюсер Н.Эрдэнэ болон Х.Ганболд багштай уран бүтээлчид “Mystery of Gentlemen” хэмээх шариктай акробатын үзүүлбэрээр оролцож амжилт гаргасан байна.

Тэмцээний талаар продюсер Н.Эрдэнэ өөрийн фэйсбүүк хуудаснаа  “Бидний хийж буй үзүүлбэр дэлхийн хаана ч байхгүй. Зөвхөн Монголын циркийн жүжигчид хийж байгаа нь бахархалтай” гэжээ.

 

 

Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …